Бид бүхэн 2015-12-27нд "Хүслийн шинэ жил"-ээ маш баяр хөөртэй зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүддээ зориулж дараах хөтөлбөрөөр баярлууллаа.
1. Бидний танилцуулга. 
2. Бидний мэндчилгээ.
3. Бяцхан жаалуудын мэндчилгээ.
4. Амтат зоог.
5. Бэлэг гардуулах ёслол.
6. Хамтдаа бүжиглэе.
Бидний шинэ жилд туслахаар ирсэн Peace Corp-ын болон сайн дурын Гадаад найзууддаа маш их баярлалаа.
Хүслийн шинэ жилд маань ийм их хүүхэд ирсэн. Хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүддээ баярлалаа.1. Бидний танилцуулга. Танилцуулгыг бидний бүлгэмийн чиглүүлэгч багш Даариймаа багш маань явуулсан. 

    








"Гэрэлт Ирээдүйн Төлөө" хамтдаа хүүхдийн оролцооны бүлгэмийн гишүүд болох Ганцэцэг, Анх-Эрдэнэ, Батзаяа нар 12сарын 27нд болох хүслийн шинэ жилд оролцох боломжгүй болсон 10 гаруй хүүхдүүдэд 12сарын 26нд бэлгийг нь гар дээр нь аваачиж өглөө. Гэхдээ зүгээр тараасангүй шинэ жилийн уур амьсгал оруулах зорилгоор Өвлийн өвгөн-Батзаяа, Цасан охид- Анх-Эрдэнэ, Ганцэцэг-той хүрэлцэн очлоо. Харин үлдсэн гишүүд маань маргаашийн шинэ жилийн заалаа чимэглээд хоцорсон.

Дараагийн аян "Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа" Хүүхдийн сайн дурын бүлгэмээс "Дэлхийн зөн" ОУ-ын байгууллагатай хамтран зохиосон "Хүслийн шинэ жил" 2015-12-27нд болж өндөрлөлөө. Нийт 60 гаруй хүүхдүүд оролцож байгууллагуудаас өгсөн бэлгүүдийг авч , бяцхан зоог барин нэг өдрийг хөгжилтэй баяртайгаар сайхан өнгөрүүллээ. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг та нартаа болон Дэлхийн Зөнгийн хамт олондоо маш их баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Үлдсэн 14н байгууллагуудаас маш их бэлэг цуглуулсан боловч Фото зурган дээр авч үлдэж чадсангүй. Харин Онцгой байдлын алба, Нийгмийн даатгал, Улсын бүртгэлийн хэлтэс, Юнител, Мобиком гэх байгууллагууд дээр Мөрөн, Хөвсгөл зэрэг ТV-тэй очиж сурвалжлага авч баталгаажуулсан болно. Одоогоор бид бүх цуглуулсан бэлэгнүүдээ нэг нэг торонд ялган ангилан хүүхдүүдэд өгөхөд бэлэн болгох жаргалтай бөгөөд, бэрх ажилд ханцуй шамдан орж байна.
Эцэст нь хэлэхэд Бүх Бэлэг Өгсөн 15н байгууллагууддаа Маш их баярлалаа. Эдгээр бэлгүүд тэдгээр ᠋"Дуртай зүйлээ авч чадахгүй шилний цаанаас шохоорхон зогсох, дуртай хоолоо авч чадахгүй хоосон халаасаа байн байн тэмтрэх᠋" багачуудад багахан ч гэсэн гэрэл гэгээ өгөх болно.
Бид бол Гэрэлт Ирээдүйн Төлөө Хамтдаа хүүхдийн оролцооны бүлгэм
"Хариу нэхээгүй тус" аянд маань Хөвсгөл аймгийн Төв номын сангийн хамт олон маань маш идэвхтэй оролцлоо. Төв номын сангийн хамт олондоо бүгдэд нь маш их баярлалаа.


"Хариу нэхээгүй тус" аянд маань МӨРӨН сумын хаан банкны хамт олон маань маш идэвхтэй оролцлоо. Хаан банкны хамт олондоо бүгдэд нь маш их баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Бидний 3 дахь үйл ажиллагаа
Хариу нэхээгүй тус -
Дуртай зүйлээ авч чадахгүй шилний цаанаас шохоорхон зогсох, дуртай хоолоо авч чадахгүй хоосон халаасаа байн байн тэмтрэх тэдгээр багачууддаа зориулж Шинэ жилийн бэлэг өгье гэсэн бодолдоо автан энэхүү аяныг зарлалаа.
Илч бэлэглэе аян 11/23-11/29ны өдрүүдэд явагдаж амжилттай өндөрлөлөө. Нийт Мөрөн сумын 9н сургуулиас 5 портер машин түлээ ирсэнийг нь аймгийн Хүүхэд хөгжлийн хэлтэсээс зааж өгсөн нийгмийн эмзэг давхаргын 5 айлд хувааж өглөө. Биднийг очиход айл бүр маш их баярлан хүлээн авсаныг хэлэхэд таатай байна.
Үр дүн: Мөрөн сумын ирээдүй болсон хүүхдүүдэд багаас нь нэгнийгээ хайрлаж энэрэх, тусархаг, өглөгч занд сургахад тодорхой хэмжээний хувь нэмэр орууллаа.
5 айлыг өвлийн түлшээр хангалаа.
Бид ч бас багаар хамтарч ажиллаж сурлаа.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв Илч бэлэглэе аяны хүрээнд 11 сарын 27ны өдөр түлээ цуглуулах аянд идэвхитэй оролцлоо. 
Гурван-Эрдэнэ цогцолбор сургууль Илч бэлэглэе аяны хүрээнд 11 сарын 27ны өдөр түлээ цуглуулах аянд идэвхитэй оролцлоо. 


Үндэсний лабортори Эрдмийн далай цогцолбор сургууль Илч бэлэглэе аяны хүрээнд 11 сарын 26ны өдөр түлээ цуглуулах аянд идэвхитэй оролцлоо. 
Сургуулийн хамгийн тусч ангиар
Нийт 9н сургууль тус бүрт нэг нэг Хамгийн тусч ангийг шалгаруулна. Танай ангийг өргөмжлөл нууц шагнал хүлээж байна.  
Гурван-Эрдэнэ сургуулийн сурагчид Гэрэлт ирээдүйн төлөө амлалтаа өгч,  гарын үсгээ зурцгааж байна. Гишүүн Хулан, Сувд-Эрдэнэ












Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хүүхдийн оролцооны байгуулагаас санаачилж буй илч бэлэглэе аяны зарлал

Гурван-Эрдэнэ сургуулийн сурагчид Гэрэлт ирээдүйн төлөө амлалтаа өгч, 
гарын үсгээ зурцгааж байна.


Мөрөн II р сургууль дээр ажиллаж хүүхдүүдээс амлалт, гарын үсэг цуглууллаа. 
Идэвхитэй оролцсон бүх II сургуулийнхандаа баярлалаа.  
Тэргэл, Отгонтуяа, Пүрэвмаа, Сувд-Эрдэнэ